Хөрөнгө гаргах тухай

2019-08-21 08:10:53

2019 оны 08 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/849                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн XII.1.1.335 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын нөлөөлөлд  өртсөн  11 /арван нэг/ иргэний өмчийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 759,090,219 /долоон зуун тавин есөн сая ерэн мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН