Эрх шилжүүлэх тухай

2019-08-20 08:45:36

2019 оны 08 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/845                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/487 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх  төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг 2 дугаар, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээнүүдийн  худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Э.Болормаа/-т шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжилтийн эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН