Хөрөнгө гаргах тухай

2019-08-20 08:35:20

2019 оны 08 сарын 20-ны өдөр                                    Дугаар А/843                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Их дээд сургуулийн дунд шинжлэх ухаан, инновац, шинэ, шилдэг санаа бий болгох сургалт зохион байгуулах арга хэмжээний зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

      2.Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 45,550,000 /дөчин таван сая таван зуун тавин мянга/ төгрөгийн зардлыг “Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /М.Халиунбат/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН