Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-08-20 08:20:02

2019 оны 08 сарын 20-ны өдөр                                       Дугаар А/840                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэдэд газар өмчлүүлэх талаар

авах зарим арга хэмжээний тухай

                                     

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл 21.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 101 дүгээр, 2014 оны 181 дүгээр, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар, 2017 оны 02/23 дугаар, 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2014-2019 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 59 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтаар газар өмчлөх эрх олгосон нэр бүхий 59 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсугай.

 

      3.Энэ захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэх, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд тус тус үүрэг болгосугай.

               

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН