Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-08-19 08:15:00

2019 оны 08 сарын 19-ний өдөр                                       Дугаар А/833                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн нийт 302,287,129 /гурван зуун хоёр сая хоёр зуун наян долоон мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийн үнэтэй хавсралтад заасан 4 тээврийн хэрэгслийг Нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

       2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар /Д.Дэлгэрмаа/, Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль /Ч.Ганбилэг/, Сонгинохайрхан дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв /З.Батцэцэг/-д тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН