Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                             дугаар А/597                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Монгол Улсын  2013 оны төсвийн тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай” А/125  дугаар тушаалыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжин ирсэн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 960, 320, 640 суудалтай сургуулийн барилга, Багануур, Сүхбаатар дүүргийн 100, 75 ортой цэцэрлэгийн барилгын ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нэгдүгээр,  Чингэлтэй дүүргийн 8, 11, 16, 18 дугаар хорооны цэцэрлэгийн барилга, Сансар судлалын музейн дэлгэц суурилуулах гадна хашааны  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын   асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай. 
          
           
 
 
   
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ