Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Инкубатор төв төслийн үнэлгээ хийх багийнхныг хүлээн авч уулзав

2019-08-30 15:05:11

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр КОЙКА-гийн Солонгос дахь төв офисоос ирсэн өргөн бүрэлдэхүүнтэй багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнг, Койкагийн Солонгос дахь төв оффисоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, иргэний нийгэм болон иргэдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уг баг нь КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Инкубатор төв төслийг үнэлэх ажлыг хийхээр ирсэн юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа КОЙКА-гийн  дэмжлэгтэйгээр олон төсөл хөтөлбөрүүд  амжилттай хэрэгжиж байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд нийслэлийн удирдлагууд бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ онцолж хэлсэн юм.