ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ гэв

2019-08-29 10:29:28

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл,  дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн.