Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2019-07-10 11:05:52

2019 оны 07 сарын 10-ны өдөр                              Дугаар А/708                                                 Улаанбаатар хот

 

 

 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 158 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 02-07-091/345, 02-07-093/51 дүгээр акт, 2018 оны 02-07-117/1552, 02-07-112/1361, 2019 оны 02-07-136/283, 02-07-119/196 дугаар дүгнэлтүүдээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга барих болсон тул  Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, нийт 2,347,232,516.3  /хоёр тэрбум гурван зуун дөчин долоон сая хоёр зуун гучин хоёр мянга таван зуун арван зургаан төгрөг 30 мөнгө/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 6 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

     2.Актлагдаж байгаа барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                            С.АМАРСАЙХАН