Хөрөнгө гаргах тухай

2019-07-09 16:40:41

2019 оны 07 сарын 09-ний өдөр                             Дугаар А/699                                                    Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажлын өмнөх оны үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.

 

     2.Энэ  захирамж  гарсантай  холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/579 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    С.АМАРСАЙХАН