2013 оны 06 сарын 10 өдөр дугаар А/576 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хотын “Нийтийн Үйлчилгээний Корпораци” НӨҮГазрыг шинээр зохион байгуулах бүтэц зохион байгуулалтын талаар судалж, түүний чиг үүрэг дүрмийг тодорхойлж санал боловсруулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
2. Дээрх асуудлаар ажлын хэсэг саналаа боловсруулж, 2013 оны оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.Бадрал/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ