Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

2019-07-11 20:59:10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм.  

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолт Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Богд хааны мэндэлсний 150 жил, Атар газрыг эзэмшсэний 60 жил, Халхын голын дайны ялалтын 80 жилийн тэгш ойг харуулсан утга, санааг илэрхийлсэн байв.

Наадмын нээлтэд ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2.000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллажээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс