Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-24 08:20:14

2019 оны 06 сарын 24-ний өдөр                                        Дугаар А640                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс баталгаажуулсны дагуу нийслэлийн Засаг даргатай эвлэрлийн гэрээ байгуулсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 34 аж ахуйн нэгжийн эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэж, газар дээр нь очин ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Гэрээний биелэлтийг батлагдсан журам, стандартын дагуу дүгнэж, цаашид авах арга хэмжээний саналын хамт 2019 оны II улиралд багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /А.Даваажаргал/-т үүрэг болгосугай.

 

      3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН