Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2019-06-24 08:10:38

2019 оны 06 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/638                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг

цуцлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн нийтийн зориулалттай 36А, 36Б дүгээр байрны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Цэнгэлдэх ОСНААК” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Б.Ууганбаяр/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/838 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН