Ажлын хэсэг байгуулах тухай

2019-06-24 08:05:06

2019 оны 06 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/637                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1,  Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлах тухай” 98 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтын зуухнуудыг үе шаттайгаар татан буулгаж, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын техникийн нөхцөл олгох талаар санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:

Д.Мөнхжаргал

-Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

Гишүүд:

Б.Ууганбаяр

-Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч

 

Т.Хэрлэн

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

Б.Оюунтуяа

-Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

Ж.Пүрэвжамц

-“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга

 

Б.Баттөмөр

-Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дулааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/

 

М.Гансүх

-Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын цахилгааны хэлтсийн мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/

 

Б.Батбаяр

-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер

 

Г.Жанлавцогзол

-Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн барилгын инженер

 

А.Буянбат

-Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн дулааны инженер

 

Г.Бат-Оюун

-Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

Э.Батцэцэг

-Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга:

Ц.Цолмон

-Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга

       2.Ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Мөнхжаргал/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           С.АМАРСАЙХАН