“Азийн хотуудын орон сууцны IV форум” зохион байгуулах тухай

2019-06-13 08:05:12

2019 оны 06 сарын 13-ны өдөр                                      Дугаар А/583                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

“Азийн хотуудын орон сууцны IV форум”

 зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19/16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх, ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой ”Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг 2019 оны 10 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

     2.“Азийн хотуудын орон сууцны IV форум”-ын ажлын удирдамжийг нэгдүгээр хавсралтаар, зохион байгуулах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

    3.Энэ захирамжийн хавсралтад заасан арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж дүнг танилцуулж ажиллахыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК /Б.Сүхбаатар/-д даалгасугай.

 

      4.Форум зохион байгуулахад шаардагдах 92,087,926 төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгагдсан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл санхүүгийн төв болох” арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Батбаясгалан/-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН