Бидний ирээдүйг гэрэл гэгээтэй болгож буй хүүхэд багачууддаа баярлалаа гэлээ

2013-05-31 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, Олон Улсын болон  улс, хотын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд тэргүүлэн нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 32 сурагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналыг гардууллаа. Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Мөнхбаатарын Шийравжамц, Грек улсын Порто Каррас хотод зохиогдсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор  сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид Галсандоржийн Энхчимэг гээд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө өндөр амжилтаар угтаж буй шилдэг хүүхдүүд шагналын эзэд болсон юм. Нийслэлийн Засаг дарга шилдэг хүүхдүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Нийслэлийн иргэд болон хотын удирдлагуудын өмнөөс шилдэг хүүхдүүддээ талархал илэрхийлье. Хүүхдүүд та бүхний аав ээждээ өгч буй хамгийн том бэлэг бол сурлага хөдөлмөрөөр манлайлан шалгарах юм. Энэ шагнал бол хүүхдүүд та бүгдийн цаашдын амьдрал тэр тусмаа олон улсын тэмцээн уралдаан сургуульд суралцахад ихээхэн хувь нэмэр болно. Бидний ирээдүйг гэрэл гэгээтэй болгож буй хүүхэд багачууддаа баярлалаа” гэж дурдлаа. Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагнал гардан авсан сурагчид дараагийн тэмцээн, уралдаандаа илүү их амжилттай оролцоно гэдгээ хэлсэн гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагнал гардан авсан шилдэг 32 сурагчдын нэрсийг танилцуулъя.

1. Ариунсаны Тэргэл            Англи хэлний хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн                        “Шинэ-Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

2. Эрдэнэсайханы  Энэрэл Англи хэлний хичээлийн олимпиадын аварга Хан-Уул  дүүргийн 115 дугаар  сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

3. Батжаргалын Бадмаараг Орос хэлний хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

4. Бямбацогтын Арвинзаяа Орос хэлний хичээлийн олимпиадын аварга Баянгол дүүргийн “Радуга” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

5. Дорждаваагийн Лхагвадулам      Монгол хэлний хичээлийн олимпиадын аварга Баянзүрх   дүүргийн 14 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

6. Лхагвадоржийн Дөлгөөн      Физикийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Шинэ-Монгол”  сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

7. Мянганбаярын Баттүшиг     Физикийн хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Сант”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

8. Нямдоржийн  Баясгалан  Газарзүйн хичээлийн олимпиадын аварга Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

9. Батнасангийн Чимиддагва  Газарзүйн  хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор ахлах  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

10. Отгонбаярын Мишээл    Түүх нийгмийн ухааны хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

11. Содгэрэлийн Бат-Орших           Түүхийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

12 Алтангийн Ууганбаяр      Биологийн хичээлийн олимпиадын аварга Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

13. Энхболдын Булгамаа    Математикийн хичээлийн  олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

14. Жамсрангийн Балдандорж        Техник технологийн хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан  дүүргийн 12 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

15. Будхүүгийн Золбообаатар        Техник технологийн хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор ll дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

16.Хасбаатарын Батхишиг  Химийн хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн  сурагч

17. Гэрэлбаатарын Хонгорзул        Химийн хичээлийн  олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

18.СосорбарамынЦэнд-Аюуш Математикийн  хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн                                                1 дүгээр  сургуулийн  9 дүгээр ангийн сурагч    
  
19. Чулуунбаатарын Золбоо            Математикийн хичээлийн  олимпиадын аварга Баянзүрх дүүргийн “Мон-Турк”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

20. Эрдэнэчимэгийн Сайнзаяа        Монгол хэлний хичээлийн олимпиадын аварга Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор l дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

21. Энхтуяагийн Наранцэцэг   Хятад хэлний хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Найрамдал”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

22. Болдын  Ариун                Хятад хэлний хичээлийн олимпиадын аварга Сүхбаатар дүүргийн “Үйцай”  сургуулийн 9 дүгээр ангийн сурагч

23. Баттулгын Индранил      Үндэсний монгол бичгээр хэн сайн бичих вэ уралдаан тэмцээний  аварга Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн  сурагч

24. Ганхөлөгийн  Төгөлдөр  Олон Улсын “Кенгуру” математикийн олимпиадын 1-р зэргийн дипломтай Баянгол дүүргийн 93 дугаар  сургуулийн 4 дүгээр  ангийн сурагч

25. Мөнхбаатарын Шийравжамц     Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч

 26. Цогтбаатарын Сүхбат   Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч

 27. Ариунбаярын Дашбаяр Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спортын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч
 
28. Цэрэнбямбын Отгонбилэг        Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Баянгол дүүргийн “Эхлэл” бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч

29. Цагаанцоожийн Энхцэцэг         Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Баянзүрх дүүргийн 33 дугаар  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

30. Ганбаагийн Хэрлэнмөрөн          Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор  сургуулийн 7 дугаар ангийн сурагч

 31. Моломжамцын Одгэрэл           Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор  сургуулийн 10 дугаар ангийн сурагч           

32. Галсандоржийн Энхчимэг       Грек улсын Порто Каррас хотод зохиогдсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор  сургуулийн 1 дүгээр ангийн сурагч