Эх нялхасын баруун талын 460 метр автозамын хөдөлгөөнийг нээлээ

2013-05-24 00:00:00
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Засвар хийж байгаа 19-р хорооллын арын 4 км авто замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур "Петровис" шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам,  Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам,  Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн замууд тус тус хаалттай байна. Өнөөдрөөс Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийх бол 05 сарын 27 буюу даваа гарагаас  СХД-ийн  Үйлдвэрчний эвлэлийн гудамжны "Баянхошуу" чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлж,  Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийнэ.
 5-р сарын 25-ны 12 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг нээж үргэлжлүүлэн 06 сарын 01-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс иргэд энэ өдрүүдэд хаагдсан замуудын маршрутаа зөв тодорхойлж, явахыг сануулья гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.