Зүүн салааны замыг 2 өдрийн өмнө нээлээ

2013-05-23 00:00:00
Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, цааш үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажлын хүрээнд Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх 2 км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг 25-ны өдөр нээхээр төлөвлөсөн ч 2 хоногийн өмнө бүрэн нээлээ. "ОДНД" ХХК дээрх замын ажлыг 3.1 тэрбум төгрөгийн өртгөөр он амжуулан гүйцэтгэж байгаа юм. Нийт ажлын нявц 45% байна. Цаашид 05.25 – 06.20 хүртэл Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 км авто замыг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх бол 07.01–07.09 хүртэл Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэл 1.6 км авто замыг хааж хучилтын ажил тус тус хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.