Хуулиараа бол Төрийн ёслолын албанд хандах учиртай

2013-05-22 00:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу 05 сарын 22-ндэхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авах талаар“Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг 05 сарын 14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ирүүлжээ. Уг хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг 2013 оны 05 сарын 22-ны орой Сүхбаатарын талбайн “Чингис хааны хөшөөн”-ний урд хэсэгт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэжээ. Тус албан бичгийн хариуд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас“Улсын Их Хурлын 2001 оны “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” 16 дугаар тогтоолоор“Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцно” гэж заасан байдаг. Тиймээс дээрхтогтоолын дагуу “Чингис хааны цогцолбор”-ын урд зохион байгуулах сурталчилгааны нээлтийн ажиллагааны  зөвшөөрлийг“Төрийн ёслолын албанаас авах ёстой учир “Төрийн ёслолын алба”-нд хандах нь зүйтэй гэсэн 3/1778 дугаар албан бичгийг 05 сарын 16-ны өдөр Монгол Ардын Намд хүргүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.