Д.Дайриймаа: Зургаан компани 3 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийнэ

2013-05-21 00:00:00
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан.Уулзалтын үр дүнд нийслэлд нэн шаардлагатай байгааорчин үеийн тохижилтын өнгө төрхөд нийцсэн ногоон байгууламж байгуулахад хувийн хэвшил, гадны төсөл хөтөлбөрүүдийг татан оролцуулж, хэд хэдэн гудамж талбайг тохижуулахаар болжээ. Энэ талаар  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Дайриймаагаас тодрууллаа.
-  “Хөгжлийн төлөө түншлэл” нийгмийн хариуцлагатай уулзалтын зорилго юу байв.
Улс орны хөгжилд хувь нэмэр болохуйц, байгаль экологид ээлтэй нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, санал санаачилгыг тодруулах, цаг алдалгүй нэвтрүүлэн бодит ажил болгох боломжийг бүрдүүлэх, түүнчлэн нийслэл хотод тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх гарцыг төрийн болон хувийн хэвшлийн хамтын оролцооны түвшинд шийдвэрлэхийг зорьсон. Энэ зорилгодоо ч хүрч чадлаа.
Улаанбаатар хотын тохижилтын нэгдсэн төлөвлөгөөний эхний хэсэг болох 62 гудамжны тохижилтын төлөвлөгөө, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа “Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт буюу цэцэрлэг сургуулийн хүртээмжийг сайжруулах” төслүүдийг гадаадын элчин сайдын яамд, гадны донор байгууллагууд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдадаа танилцуулсан.
-  Уулзалтын үр дүнгийн талаар ямар бодолтой байна?
Нийслэлийн тохижилтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хотын өнгө төрхийг сайжруулахад хамтран ажиллахаарMCS групп, Оюу Толгой ХХК, Орчлон констракшн ХХК-иуд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ уулзалтанд оролцсон хувийн хэвшлийхнээс 18 аж ахуй нэгж байгууллага, хот тохижилтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлснээс “MCS”групп, “Оюу толгой” ХХК,“Таванбогд” групп  “G Mobile”корпораци ,“Bluemon” ХХК,  “Алтантариа” ХХК зэрэг зургаан  аж ахуйн нэгж, нийтдээ 3,052,000,000 төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр боллоо.
Тодруулбал ?
“MCS” групп Чойжинламын музейн урд талд дахь Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн зүүн хэсэг буюу Централтаураас МУИС-ийн 1-р байр хүртэлх гудамж, “Оюутолгой” ххк МУБИС-иас ШУТИС-ийн өмнөх гэрлэн дохио хүртэлх гудамж, “Таванбогд” групп Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас Баянгол зочид буудлын өмнөх автобусны зогсоол хүртэлх гудамж, “G Mobile” корпораци шүдний төвийн урд талын гудамжийг, “Алтантариа” ххк Олимпийн гудамжны 2-р хэсэг буюу элчингийн гудамжны уулзвараас ЮНЕСКО-ийн гудамж хүртэл, “Bluemon” ххк МУИС-ийн 2-р байрны өмнөх задгай талбайн тохижилтыг хийхээр болсон.
Мөн Бүгд Найрамдах Чех, Канад улсын Элчин сайдын яамдууд“Хотын хөрөнгө оруулалт”-ын чиглэлээр Прага, Калгари хотуудын туршлагаассудлах мэргэжлийн сургалт, уулзалтуудыг зохион байгуулах боломжтойгоо мэдэгдээд байгаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.