2 хоног 10 цагт 190 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

2013-05-20 00:00:00
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт / 05.13 - 05.19 /  нийт 912 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн  “Call center-1200” тусгай дугаарын утсанд 234 өргөдөл, гомдол ирснээс 41-ийг нь шийдвэрлэсэн бол ,  www.ub 1200.mn  цахим хуудсаар ирсэн 28 өргөдөл, гомдлын 4-ийг нь , шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 258 өргөдөл , гомдлын  41-ийг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс  ирсэн 325  өргөдөл,гомдлын 75-ыг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 206 өргөдөл, гомдлын 29-ийг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлуудыг шуурхай ажиллаж дунджаар 2 хоног 10 цаг 39 минутад шийдвэрлэсэн  бол  шийдвэрлэгдээгүй  851  өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 65, Барилга барих хүсэлтийг авч шийдвэрлэх тухай 56, Худаг ус гаргах тухай 37, Барилга байгууламжийг зөрчилтэй эсэхийг шалгуулах тухай 37, Авто замын гүйцэтгэл, явцын тухай 33, Барилга байгууламжийг буулгах тухай 32 өргөдөл, гомдлыг  тус тус ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.