Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг зусланд амраана

2013-05-20 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад амраах эрхийн бичгээр урамшуулж байгаа юм. Зусланд амраах хүүхдийн судалгааг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс хийх бөгөөд хүүхдийн зусланд амраахад шаардагдах төсвийг Засаг даргын нөөц сангаас гаргах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.