Дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн төслийн сонгон шалгаруулалтад урьж байна

2013-05-20 00:00:00
Энэ онд нийслэл хотын 3 цэгт дугуйн зам барихаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 800 метрийн урттай, 2.5 метрийн өргөнтэй дугуйн зам тавьж, замын хоёр талын гэрэлтүүлгийг давхар шийдэх юм. Энэ ажлыг хэрэгжүүлэх “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн төсөл арга хэмжээ” тендерийг нийт аж ахуйн нэгжүүдийн дунд зарлалаа. Уг тендерт дараах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой. Тендерийн материалыг 06 сарын 17-ныг хүртэл хүлээн авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 Тендер шалгаруулалтын нэр: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн төсөл арга хэмжээ

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0117
[Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ]эрх бүхий тендерт оролцогчдоос [Баянзүрхдүүрэг 11хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн  ажил]–ыг гүйцэтгэх тухай  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримтбичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  [100, 000] төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Төрийн сан банк -200051003 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн дундаж нь 300.0 сая төгрөг байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийнтоо: 2010, 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн  тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 200 саятөгрөг байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]
- 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
- Эсвэл цахилгаан шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл.
 
Тендерийн хамт 18,680,000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг [2013 оны 06 дугаарсарын 17-ны өдрийн 11 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 06 дугаар сарын 17]-ны өдрийн,  [11 цаг 30 минутад] -н нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:  эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. “тооцно”

 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: Улаанбаатархот, Сүхбаатардүүрэг, 8 дугаархороо, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар1 давхар, 105 тоот өрөө, Н.Батцэнгэл, гар: 88091123  ажил: 70146105