Нийслэлийн Засаг дарга Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын элчин сайдтай уулзлаа

2012-08-29 00:00:00

           Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён  Кристофер Чайрлесс Стюарт уулзлаа. Тэрээр  Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг бодитоор нь харж байна. Шийдвэртэй алхамуудыг хийж байгаад тань амжилт хүсье, манай улс та бүхэнтэй цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Шинэ нийслэлийг,  өнгө төрх, бодлого нь нээлттэй, ил тод, иргэдээсээ асуусан тунгалаг засаглалтай байлгах болно. Түүний төлөө хийх ажил их байна, хамтрах зүйл ч тодорхой байна гэсэн юм.