Зуслангийн зам дагуу хог хаягдлыг бямба гарагт цэвэрлэнэ

2013-05-17 00:00:00
Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран Улаанбаатар хот орчмын ногоон бүс,зуслангийн зам дагуу болон Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хур хогийг  маргааш /05.18/ цэвэрлэнэ. Бүх нийтийн цэвэрлэгээ өглөө  10 цагаас Сүхбаатарын талбайгаас эхлэх юм. “Эх дэлхийн  цэвэрлэгээ” нэрийн дор болох энэ ажилд 2000 оюутан, 250 цэрэг оролцож, иргэдийнээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, их хотынхоо цэвэр цэмцгэр байх үйлсэд хувь нэмрээ оруулна. Хогийг “Хоёрдогч түүхий эдийн холбоо”-ны 30, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хог тээврийн 25 машинаар зөөвөрлөхөөр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.