Засаг даргын орлогч Н.Батаа Сангийн яамны зөвлөхийг хүлээн авч уулзлаа

2012-08-29 00:00:00

              Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Н.Батаа АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны газраас Монгол Улсын сангийн яаманд өрийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байгаа Даниэл Патрик О Коннеллийг хүлээн авч уулзлаа. Орлогч дарга Н.Батаа  Улаанбаатар хотын ИТХ-д Ардчилсан нам анх удаа олонхи болж засаг захиргааг удирдан бодлого хэрэгжүүлэх боломжтой болсон. Ийм нөхцөл бий болоход Монголын ардчиллын эцэг хэмээн улс төрчдийн хүрээнд үнэлэгддэг Э.Бат-Үүлийн хичээл зүтгэл их байлаа. Тэрбээр парламентийн гишүүнээс татгалзаж Нийслэлийн хурлын сонгуульд намаа тэргүүлж оролцсон юм хэмээн танилцуулж уулзалтын салхийг хагаллаа. Сангийн яамны зөвлөх Даниэл Патрик О Коннелл хотын төсөв хэрхэн яаж бүрддэг, хот тусгай татвартай эсэх зэрэг зүйлийг тодруулж байлаа. Уулзалт элэгсэг дотно боллоо.