Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна

2013-05-15 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” төслийн хүрээнд нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Цахимжуулахын тулд албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг боловсруулж, цахим системд нэвтрүүлэх бөгөөд энэ ажлыг 2013 оны 2-р дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх юм.  Ингэснээр, албан хэрэг хөтлөлтөд олон нийт хяналт тавих, нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цэгцтэй явагдах боломж бий болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.