Дандар баатарын гудамжийг хугацаанаас нь өмнө нээлээ

2013-05-13 00:00:00
Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороодын нутаг, Дандар баатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9  км авто замын шинэчлэлтийн ажлыг  5 сарын 07-ны өдрөөс 14-ний өглөө хүртэл хийхээр төлөвлөж, замын хөдөлгөөнийг хязгаарласан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн  энэ ажилд  "Наранбулаг Хан" ХХК-ийн ажилчид өдөр шөнөгүй ажиллаж, хучилтыг хийж, төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
Гэрээний дагуу тус замыг 8 сарын 01-нд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх бөгөөд замын зүүн талаар он дамжсан  “Хөрсний ус зайлуулах далд шугамын ажил” –ыг хийх юм. Үүний дараа орц, гарц, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэнээр замын шинэчлэлийн ажил бүрэн дуусна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.