Маргааш 4 хэсэгт зам хааж засвар, шинэчлэлийн ажил явагдана

2013-05-14 00:00:00
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж, 05 сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин  маргаашаас дараахи 4 хэсэгт хэсэгчлэн зам хааж
- Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Ахуй үйлчилгээний уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /Хуучнаар Эх нялхсын төв / хүртэлх 460 м замыг 05 сарын 25-нд
- Дундгол, үйлдвэрийн гудамж зүүн хэсэг буюу Энхтайваны гүүрээс Нарны гүүрэн гарц  хүртэлх 2,2 км замыг 05 сарын 30-нд
-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 1,8 км замыг 06 сарын 01-нд 
-Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг 05 сарын 25-нд тус тус нээхээр төлөвлөж байна. Энэ үеэр иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хаагдсан замуудын маршрутыг анхаарч, цаг заваа алдахгүй байхыг сануулъя гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.