2019 оны 03 сарын 13-ны өдөр Дугаар А/182 Улаанбаатар хот
Дэмжлэг үзүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Казах үндэстний “Наурыз”-ын баяртай холбогдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 10.0 /арван/ сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН