Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллах комисс шагнал гардууллаа

2013-05-10 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Захирамж, Улаанбаатар хотын менежерийн тушаалаар 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилт өнгөрүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан Дүүргүүдийн ТҮК, болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ажилчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.