“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа  

2019-03-15 18:19:12

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Жендерийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднээр дамжуулан сургууль, байгууллагуудыг идэвхжүүлэх, ажилтан албан хаагчдын ойлголт мэдлэгийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд 30 эрэгтэй сургагч багш бэлтгэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн 9 дүүргийн ГБХЗХХ-ийн гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн хүүхдийн холбооны төлөөлөл, дүүргийн залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн, Монголын эрэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, нийт 30 хүн хамрагдсан.

Эдгээр 30 сургагч багш нар нь дүүрэг бүр дээр баг болон ажиллаж эцэг эхчүүд, оюутан залуус, хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг 2019 оны турш зохион байгуулах ба зохион байгуулагдах үйл ажиллагаануудад эрэгтэйчүүдийг хамруулах, тэдний оролцоог хангах, чадавхжуулахад түлхүү анхаарлаа хандуулан ажиллах юм гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.