Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медиалаар 160 хүн энгэрээ мялаалгалаа

2013-05-06 00:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн 160 иргэнд НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардууллаа. Эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан гээд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан дээрх иргэдээс Алтангадас одонгоор 70, Хөдөлмөрийн хүндэт медаль 76, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 13 хүн тус тус шагнагдсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.