Нийслэлийн 62 байршилд хэрэгжүүлэх Хот тохижилтын төслүүдийг танилцуулна

2013-04-23 00:00:00
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 24-нд буюу Лхагва гаригт болох “ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” уулзалтаар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан нийслэл хотын 62 байршилд хэрэгжих бүтээн байгуулалтыг тус бүрт нь төсөл болгон хувийн хэвшлийнхэнд санал болгох юм. Уулзалтын үр дүнд  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд, элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд  Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр, ур чадвараа бодитоор оруулж харилцан үр ашигтай ажиллах нөхцөл нь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байна.  Хөгжлийн төлөө түншлэл бий болгон ажиллах хувийн хэвшлийн идэвхи санаачлагыг хотын удирдлагууд дэмжин анх удаа “Хөгжлийн Төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.