Хотын дарга гадаад зочидтой уулзалт хийв

2012-08-15 00:00:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И Тэ Ру , БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мустафа Сарник нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мустафа Сарник ажлаа аваад нэг сар болж буйгаа дуулгаад цаашдын хамтын ажиллагаа та биднээс шалтгаална гэж хэлэв. Хотын дарга Э. Бат-Үүл  сонгуулийн үр дүнгээр энэ ажлыг аваад байна. Тэгэхээр та бид 2 –ын албан тушаалд очсон нас ойр юм гэлээ.
 
БНТУ-ын хувьд олон улсын ТИКА байгууллагынхаа шугмаар Монгол Улсад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Улаанбаатар хот БНТУ-ын Анкара хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай.  Анкара бол эрчимтэй хөгжиж байгаа хотуудын нэг. Ах дүү хотуудын хүрээнд Улаанбаатар хотод Анкарагийн гудамжийг тохижуулж өгч байна гэдгээ  шинэ Элчин сайд Мустафа Сарник онцлов. Цаашид Турк Улстай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ санал болгохыг хотын даргаас хүслээ.

Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлд төв замын дагуух стандарт хангасан хамгийн тохижилт сайтай гудамжны нэг бол Анкарагийн гудамж юм. Удахгүй болох нээлтэнд нь миний бие дуртай очих болно гэдгээ хэллээ. Ойрын үед хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар ахин ярилцана хэмээлээ.

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  И Тэ Ру хотын мээртэй ах дүүгийн харилцаа, электрон засаглалын талаар ярилцлаа.  Уулзалтын эхэнд  Бүгд Найрамдах Солонгос улсын зүгээс монголын ард түмэнд, Сөүл хотын зүгээс Улаанбаатарчуудын төлөө олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэнд талархаж байдаг юм. Улаанбаатар-Сөүл хотууд нь бүтээн байгуулалтын тал дээр цаашид хамтран ажиллах өргөн боломж бий гэв.

УИХ-ын намрын чуулганд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг оруулан батлуулах гэж байгаа. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Сөүл хоттой Улаанбаатар хот улам идэвхитэй ажиллах болно гэдгийг хотын мээр онцолсон.

Уулзалтын үеэр хотын дарга БНСУ-д электрон засаглалыг төгс хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү туршлагыг судалж электрон засаглалыг нийслэлийн засаг захиргаанд нэвтрүүлмээр байна. Нийслэлийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод байх ёстой гэсэн байр суурьтай байдгаа илэрхиийллээ.