Цэрэг, Спортын "Дөл" тоглолт

2013-04-19 00:00:00
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын дунд 2 жилд нэг удаа уламжлал болон зохион байгууллагддаг цэрэг, спортын “Дөл” тоглолтын 2-р шатны тэмцээнийг  2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр БХИС-ийн байрлалд зохион байгуулна.
Тэмцээний зорилго нь Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршино.
Уг тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж байна.
·                1-р үе шатны тоглолтыг “Монгол цэргийн өдөр”-ийн хүрээнд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
·                2-р үе шатны тоглолтыг 1-р шатны тоглолтонд дүүрэг бүрээс шалгарсан тус бүр нэг баг оролцуулан Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон комисс  шүүн явуулна.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР