Инженерийн хангамжийн байгууллагууд хамтран ажиллана

2013-04-12 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр инженерийн хангамжийн ашиглалтын байгууллага болох Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниудтай хамтран ажилллах санамж бичгийг өнөөдөр зурлаа.
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагуудыг нэгдсэн нэг удирдлагын дор нэгтгэн, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү санамж бичигт талууд гарын үсэг зурж байгаа юм. Санамж бичигт Улаанбаатар хотын дулаан, цахилгаан, холбоо мэдээллийн ашиглалтын найдвартай ажиллагааг тасралтгүй хангаж, хүн амын амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх их бүтээн байгуулалтын ажлын уялдаа холбоог сайжруулан ажлыг чирэгдэлгүй, шуурхай, цаг алдалгүй чанартай гүйцэтгэх, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслийн хүрээнд барилгажилтийн ажлыг дээрхи байгууллагууд бүх талаар дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын хувьд туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.