“ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлыг түргэвчлэхийг үүрэг болголоо

2018-09-20 10:11:06

Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан ажлын байр болон нийгмийн үйлчилгээ бүхий инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцтай хэсэгчилсэн бичил хороолол болгон хөгжүүлэх  “Дэд бүтцийн төв”-ийн ажил хийгдэж байгаа.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд  хийгдэж буй Дэд бүтцийн төвийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцан үүрэг даалгавар өгч ажиллалаа.

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлыг түргэвчлэхийг үүрэг болголоо Arslan.mn

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй уг төсөлд 200 айл хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 63 өрх инженерийн шугам сүлжээгээ авахад бэлдэн, байшингаа засварласан байгаа бол үлдсэн өрхүүд бэлтгэл ажлаа хийж байгаа аж. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийг ажлаа түргэвчилж гэрээний хугацаанд бүрэн хүлээлгэн өгөхийг үүрэг болгосон юм.

Иргэдийн хувьд өөрийн газартаа инженерийн дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн тохилог орон сууцтай болох өмчлөлийн газрын үнэлгээ нь дагаад өсч байгаад сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлыг түргэвчлэхийг үүрэг болголоо Arslan.mn

Амины орон сууцаа дулаалах, орон сууцандаа инженерийн шугам сүлжээ орох нөхцлийг хангах, инженерийн салбар шугам сүлжээг татсанаар эдгээр өрхүүдийн дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдэж байгаа юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна, агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна, гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол 48.75 хувиар буурна, 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ гэх зэрэг эерэг талтай аж. Түүнчлэн “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэж, иргэд эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах боломж бүрдэх юм.