Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан

2013-04-01 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013 оны 02 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд  Япон Улсад томилогдон ажиллалаа. Тэрээр  Япон Улсын Газар, Дэд бүтэц, Тээвэр, Аялал жуулчлалын яамны санаачлагаар Монголын Барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулсан “Монгол Японы хөрөнгө оруулалтын бизнес форумд оролцохоор нийслэлийн Засаг даргын  захирамжаар томилогдон ажилласан. Ингээд энэхүү гадаад томилолтын зардлыг нээлттэй танилцуулъя.
Хугацаа: 02 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүд

Д/д Зардлын нэр Тоо Нэг бүрийн
үнэ
Нийт үнэ
1 Нислэгийн тийз
 
1
 
683.700 төгрөг 683.700 төгрөг
2 Зочид буудал 1 * 4 хоног 200 ам.доллар 800 ам.доллар
3 Зам хоног 1* 4 өдөр 60 ам.доллар 240 ам.доллар
4 Хурдны галт тэрэг/Шизүока муж/  2 талдаа*1 хүн 120.000 төгрөг 240.000 төгрөг
5 Унаа /хот дотор/ 4 өдөр 150.000 төгрөг 150.000 төгрөг
6 Үзвэр 1 удаа 30 ам.доллар 30 ам.доллар
7 Визний храамж 1 30 ам.доллар 30 ам.доллар
Гадаад валютыг тухайн өдрийн ханшаар бодно.
Нийт: 1.073.700 төгрөг /Нэг сая далан гурван мянга долоон зуун төгрөг/ 1.100 ам.доллар /Нэг мянга нэг зуун ам.доллар/ам.доллар
 
Нийслэлийн албан хаагчдын гадаадад томилолтоор ажиллах журмын дагуу Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Бизнес форумд оролцсон тухай тайлангаа ирснээс хойш 14 хоногийн дотор нээлттэй мэдээлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.