Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 18 аж ахуйн нэгж хэрэгжүүлнэ

2013-03-29 00:00:00
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэн, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан. Урилгын дагуу дахин төлөвлөлтийн 12 байршил дээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ 32  аж ахуй нэгж байгууллага 52  төслийн санал ирүүлсэн юм.    Төслийн удирдах хороо 03 сарын 27-ны өдрийн хурлаар төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын явцтай танилцан, эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг хийж олон нийтэд нээлттэйгээр зарлалаа. Гэр хороолын дахин төлөвлөлтийн 12 багц байршилд дараахи 18 компани төслийг хэрэгжүүлэн их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрс:
  1. Моннис групп
  2. Пума ххк
  3. “Бодо инвест”
  4. Эко констракшн
  5. “Гранд лайн”
  6. Заг ххк
  7. “ЧММ” ххк
  8. “Цэлмэг ази” Констракшн ххк
  9.  “Асар өргөө” ххк
  10. Гангар инвест ххк
  11. “Баганат өргөө” ххк
  12. “Буурал сутай” ххк
  13. “Жиди” ххк
  14. “Бэрэн” групп
  15. “Өндөр буянт” холдинг
  16. “Хера холдинг”ххк
  17. “Бүрд холдинг” ххк
  18.  “SB холдинг” ххк