Индонез Улсад томилон ажиллуулах тухай

2013-03-29 00:00:00
2013 оны 03 сарын 29 өдөр                                           дугаар А/336                                               Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албаны стратеги төлөвлөлт, засаглал, нийтийн үйлчилгээний хангамж болон ажлын албадын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр “Азийн сан”-аас 2013 оны 04 дүгээр сарын 06-наас 15-ны өдрүүдэд Индонез улсад зохион байгуулах сургалт, аялалд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг,  Улаанбаатар хотын Захирагчийн  Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын албаны дарга Б.Батсүх, Туул, Био, Өлзийт дэх ажлын албаны дарга А.Цэрэнбат, Яармаг, Нисэх дэх ажлын албаны дарга Р.Дамдин, Толгойт дахь ажлын албаны дарга С.Эрдэнэбат, Баянхошуу дахь ажлын албаны дарга Х.Нямсүрэн, Наран дахь ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, Шархад, Амгалан, Дарь-Эх, Цайз дахь ажлын албаны дарга А.Мишигдорж, Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дэх ажлын албаны дарга Э.Ганбат, Зурагт, Гандан, Дэвшил дэх ажлын албаны дарга О.Булгаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Г.Туул, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Баярмаа, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Баярмаа, Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяр нарыг оролцуулсугай.
 
2. Төлөөлөгчдийн зам хоногийн зардал болох 7.746.400/ Долоон сая долоон зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Сургалтанд хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                              Н.БАТАА