Нийтийн тээврийг дэмжих өдөр

2013-03-29 00:00:00
Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног өнөөдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр”-өөр үргэлжилж байна. Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниуд, "Монгол даатгал" компани, ММСС-ийн Эрүүл мэндийн төслүүдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний соёл"-ын талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, мөн автобусаар зорчиж буй иргэдэд мэдээлэл түгээнэ. Өчигдөр буюу 3 сарын 28 /пүрэв гариг/ нь “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр” байсан бөгөөд  “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт зохион байгуулагдсан байна. Уг уулзалтаар Зам тээврийн осолд өндөр эрсдэлтэй 70 ерөнхий боловсролын сургуулийн багш удирдлагуудад “Би зорчигч” нэртэй гарын авлага болон бага ангийн сурагчдад замын хөдөлгөөний зөв хэвшлтйг ойлгуулах дэмжих зорилготой 6 цуврал DVD хичээлийг тус тус тараан өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.