Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                          дугаар А/301                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. “Дерон Хөгжил” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо, “Алтжин” ХХК-ний  агуулахын зүүн урд талд  үйлдвэрлэлийн зориулалтаар 50025 м2 газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн  байх тул  Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18 -ны өдрийн 418 дугаар  захирамжийн “Дерон Хөгжил” ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг “Ноён Гари” ХХК-д шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар захирамжийн “Ноён Гари” ХХК-д,  газрын эрхийг эргүүлэн “Дерон хөгжил” ХХК-д шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар захирамжийн “Дерон Хөгжил” ХХК-д холбогдох заалтыг тус тус  хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ