Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                              дугаар А/234                                            Улаанбаатар хот
   
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. СН Трейд ХХК-д Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Центрпойнт төвийн баруун талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 600 м2 газрыг нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж  нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжийн СН Трейд ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 299 дүгээр захирамжийн  Худалдаа хөгжлийн банкинд, тус банкнаас СН Трейд ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 201 дүгээр захирамжийн  СН Трейд ХХК-д холбогдох заалтыг тус тус  хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ