Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                               дугаар А/227                                          Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Хот байгуулалтын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, “Газрын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Сүлд-Уул ХХК-д  Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Барилгын коллежийн хойд талд контор, үйлчилгээний зориулалтаар 150 м2 газрыг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын  2001 оны     03 дугаар сарын 16–ны өдрийн 126 дугаар захирамжийн “Сүлд-Уул” ХХК-д, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн “Сүлд-Уул” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
           
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ