Улаанбаатар чуулгын барилгын их засварын ажил

2013-03-13 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
Огноо : 2013.03.13
 
 
Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар чуулгын барилгын их засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХАА-13/0030
 
 
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар чуулгын барилгын их засварын ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [100 000] төгрөгөөр худалдан авч болно.Нийслэлийн Төрийн Сан Банк 200051003 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Хоёр жилийн дундаж /2011, 2012 оны/ 500.0 сая.төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
150. сая.төгрөгөөс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2 жил /2011,2012 оны/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
900.0 сая.төгрөгөөс багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Тийм/БУ2.1.1 БУ2.1.2 БУ2.2.1 БУ2.2.2 БУ2.2.4 БУ2.2.9/
 
Тендерийн хамт 6 500 000 [зургаан сая таван зуун мянга] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг [2013 оны 04 дүгээр сарын 12 өдрийн 14.00 цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 04 дүгээр 12]-ны өдрийн, [15.00 цагт] нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн засаг захиргааны                       5 дугаар байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, 2 давхар, 204 тоот өрөө, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн С.Далхсүрэн, Утас:99258774,70146104