Нийтийн бие засах газар барих ажил

2013-03-14 00:00:00

 ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
 
Огноо : 2013 оны 3 дугаар сарын 14.
Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн бие засах газар барих ажил
 
Багц 1. Сонгино хайрхан дүүрэг дэх нийтийн бие засах газар 3ш
Багц 2. Чингэлтэй дүүрэг дэх нийтийн бие засах газар 2ш
Багц 3. Баянгол дүүрэг дэх нийтийн бие засах газар 2ш
Багц 4. Баянзүрх дүүрэг дэх нийтийн бие засах газар 2ш
 
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0031
 
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтийн бие засах газар барих  ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000 төгрөгөөр Нийслэлийн Төрийн сан банкны Тендерийн баримт бичгийн 200051003 тоот дансанд тушаан худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:              
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 100 сая төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилгын ажил эрхлэх суурь нөхцөл,  шаардлагыг хангасан байх ба дараах ажлын төрлүүдийн эрхийг авсан байх. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын  ажил /7 хүртэл давхар/
Тендерийн хамт
 
Багц 1.   5 750 000 /таван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн  тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 2.  4 300 000 /дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөгийн  тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 3.  3 450 000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн  тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 4.  4 900 000 /дөрвөн сая есөн зуун мянган/ төгрөгийн  тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг. Жигжиджавын гудамж-9, Хангарьд ордон  601 тоот өрөө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба  Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс. Мэргэжилтэн Т.Энх-Амгалан 315335,  факс -315333