Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлт

2013-03-14 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                            2013 оны 3-р сарын 14
 
Тендер шалгаруулалтын нэр: Үртсэн шахмал
түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлт
 
Тендер шалгаруулалтын дугаар:НХААГ-13/0032
 
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн техникийн шинэчлэлт-ийн ажлыг зохион байгуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь 2 багцтай.
 
Багц 1. Үртсэн шахмал түлшний үйлдвэрНӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах
Багц 2. “Үртсэн шахмал түлшний үйлдвэрНӨҮГ-ын үйлдвэрт ойн хаягдал мод нийлүүлэх
 
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Багц 1. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: сүүлийн 3 жилийн аль нэг жилд 650 600 000 төгрөг буюу түүнээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгосон үнийн дүнгийн 70%–аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2010 он, 2011 он, 2012 он/, нотариатаар баталгаажуулсан байна.
Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээ
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
 
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Тендерийн хамт 13 012 000 /арван гурван сая арван хоер мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Багц 2. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн /2011 он, 2012 он/ дундаж  50 000 000 /тавин сая/ төгрөг байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгосон үнийн дүнгийн 70%–аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011 он, 2012 он/, нотариатаар баталгаажуулсан байна.
Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөлтэй,  гэрээгээр эзэмшиж буй ойн сантай байх
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Тендерийн хамт 3 722 000 /гурван сая долоон зуун хорин хоер мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
                                                                                                    
Тендерийг 2013 оны 4-р сарын 15-ний 10 цаг 00 тинут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 4-р сарын 15-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Залуучуудын өргөн чөлөө,  Нийслэлийн Засаг захиргааны
5-р байр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
2 давхар 203 тоот хаалга,
Мэргэжилтэн Т. Сэлэнгэ
Утас: 70146104, 99190490