БЗД, 25-р хороо "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторх 0.6 км авто замын барилгын ажил

2013-03-14 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
 
 
 Огноо : 2013-03-14
 
Тендер шалгаруулалтын нэр:      БЗД, 25-р хороо "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол   доторх 0.6 км авто замын барилгын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: АЗБ-2013/01
 
 
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөс санхүүжих БЗД, 25-р хороо "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторх 0.6 км авто замын барилгын ажил /Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замыг шинээр барих/, АЗБ-2013/01–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000 /Хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3  жил буюу 2010, 2011, 2012 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 345 сая төгрөгнөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2010, 2011, 2012 онуудад дор хаяж нэг удаа 345 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Хатуу хучилттай авто зам барих болон холбогдох инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шаардлагатай
 
 
Тендерийн хамт 17 250 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө,
 Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
202 тоот өрөө, мэргэжилтэн Б.Анхбаяр
Холбоо барих утасны дугаар:  70146104, 99032259